Хэд хоногийн өмнө үеэл ах минь Сөүлээс ирээд сайхан хамтдаа түйвээлцэж өгөөд л Монголын зүг амбаардуулаад л явсан дээ хөөрхий хихи.

За ингээд эжий минь ажлаасаа чөлөө аваад би гэдэг хүн хичээлгүйн далимаар сайхан хамт зугаалах завшаан гараад СУНДУ-гийн далай явлаа. Сайхан байнаа нээрээ.
Миний ээж үеэл ах 2 маань


Шүтлэггүй ч гэлээ шүтээнтэй билээ би.. Миний хамгийн хайртай миний бурхан чинь миний хөөрхөн ээж минь байхгүй юу.
Монголд маань ч час хийсэн хүйтэн өвлийн тачигнасан өдрүүд үргэлжилж байгаа байхдаа. Гэтэл эдний өвлийг хардаа. Яг л манайд намрын сэрүү орж моддын навчис шарлан шаржигнах чимээ гарч уянгын дуу хөглөх аятай цаанаа л нэг аядуухан.
Далайн эргээр зугаалаад бас жаахан даарасхийгээд байж байхад нэгэн жаахаан охин далайд орчихсон ямар нэгэн юм хайгаад байгаа юмуу түүгээд байгаа юмуу шүүрэн шанага барьчихаад явах юм. Өмнөөс ни даарах шиг. Тэгээд их хөөрхөн нэгэн хавьч барьсан байхтай нь таарч зургаа татууллаа.

Амттай бас үнэтэй хоол шүү Энэ хавьч. Та ч бас идмээр байна уу?
За нөгөө далайн ногоон замаг гээч нь энэ шүү дээ.. Хатаагаад хүнсэндээ хэрэглэнэ. Биенд их сайн гэдэг юм байна лээ.
Сундуйн далай, Дадэпу-гийн далай л гэнэ Хэүндэ-гийн далай л гэнэ нээрээ л их олон далайтай юм шиг л. Яг үнэндээ Номхон далайн дунд орших нэгэн хойг маань энэ Солонгос шүү дээ.

Бидний хийсэн бүтээл. Гоё харагдаж байна уу? Та намайг харж байгаа л бол би танд хайртай гэж шивнэсээр байх болно.
За ингээд далайг үзэхээр Бусан хотноо ирсэн бүхнийг далайн түүхий загас угтаж байдаг хойно. Ээж минь эднийдээ л хамгийн үнэтэй тансаг хоолонд орлоо.. Түүхий загасны минь урамшуулалт амьдаараа наймаальж ирсэн шүү. Ёстой сайхан амттай байнаа..
Манай хоолны цэсэнд бүх юм оргиороо.. Амьдаараа шүү

Би наймаалжийг идэж байна гэсэн чинь наймаалж намайг идээд байхымаа.. Хар л даа ам руу орохтын өмнө уруулыг маань ховх сорж байна шүү дээ. Аманд ороод сороод л байсан.. Хөдлөөд л
Бас гаран дээрээ тавихад шууд л сорж байна лээ.. Тэгээд гараас минл салахгүй хэхэ
За хөө нөгөө алдарт түүхий мах минь ирчихсэн байна шүү дээ.. За идээд байдаг хэрэг дээ. Амттай харагдаж байна шүү.
Ингээд махаа идэж дуусгаад л гэрийн зүг ирээд нэгэн бурхны дэлгүүр орсон юм.. Та бүхэн солонгосын бурхадтай танилц







Хэхэ захаар жаахан явж малгай авлаа.. Зохиж байна уу? Даанч надад биш үеэл минь авчаагаам
Эвий дээ Миний хөөрхөн эжий нь ю бодоод инээж зогсоо юм бол доо..
Эднийд энэ торт гэдэг юм их унэтэй бас амттай. Доод талын том тортнууд 40000-50000-ийн үнэтэй. Харин дээд талын арай жижкэнүүд нь 20000-40000 хүртэлх үнэтэй. Харин нөгөө захад байгаа хариугүй жижкээн тортнууд харагдаж байна уу? Энэ жижкээн нь 10000 гээд боддоо. Би лав ганцаараа идээд цадахгүй ээ хэхэ.
За ингээд шөнө орой болсоныг ч хэлэх үү бид хэдийн дүргүйтэж өгсөнийг хэлэхүү сайхан байна шүү. За та бүхэндээ загварын шоу-гаа үзүүлеэ. Та бүхэн үнэлэх юм байгааз дээ.
Дүрсгүйтэж ханахгүй миний залуу насаа гэж.
Энэ хөөрхөн охин чинь миний бяцхан дүү байгаам даа..









дүрсгүйхэн



Сэтгэгдэлүүд:
харин тэр амьд хоол ч ёстой горьгүй ээ хараад бие эвгүй болохыг бодход чи их сайн авсан бн хэхэ
Isto hoorhon ohin baina daa.
Za ter dalain amitanguud berhee berh. End Italid ch gesen dalain amitan ih ideh youm.Ug ne biend sain l gesen. Sejig hureed idej chadkuu.
Za yavj Leogiinhoo uchriig olii.
сайхан зугаалжээ
Huurhunuu mini dee minii tuya chini ugaasaa ih hoorhon shuu dee.. hehe.. Blogoo ajilluulalgui baahan udchlaa Sanasan baina shuu blogooo
Сэтгэгдэл үлдээх: