Сүнс байдаг гэдэгт үнэн голоосоо итгэсэн байхдаа.. Бас дээр нь эгзэг нь таарсаныг ч хэлэх үү!!!
Өнөө өглөө манай ойролцоо байдаг нэгэн эгч ах 2 маань (Нэг гэрийн 2) захаар баахан явж тус тусдаа куртка аваад бас цүнх худалдаж авсан байна. Гангараад авсан 2 маань гэртээ ирчихээд л цүнх энэ тэрээ сонирхон үзэж суутал цоо шинээр авсан цүнхэний далд хармаанд жижкээн зоосон мөнгөний түрүүвч байна гэнэ. Ухаад үзсэн чинь дотор нь автобусны карт бас салфетканд боосон боодолтой юм байх юм.
Газар дээр нь баримтжуулаад авсан шүү би. Мундаг байна уу?
Гайхсан 2 маань задлаад үзсэн чинь 2 нилээн удаан эдлэгдсэн гэмээр алтан бөгж байна гэнэ дээ..

Түрүүвчнээс гарсан 2 бөгж. Нээрээ л сонин юм даа. Ээжид маань үзүүлэх гээд авчирсан байгаа нь:
Яасан ийсэн түрүүвч билээ?? гэж өөр хоорондоо ярилцан яахаа мэдэхгүй сууж байтал гэв гэнэтхэн эгчийн утас дуугарч байна гэнэ. Харсан чинь нөхрийнх нь утаснаас ирж байна. 
Залгаагүй байхад дэргэдэх утаснаас ирж буй дуудлага. Та байсан бол айх байсан уу? Ядаж байхад алтан бөгж олчихсон. Алт олвол дээр нь шээж авдийм гэсэн. Даанч энэ 2т шээх боломж гараагүй үед шүүдээ.
- Чи яагаад над руу залгаад байгаам бэ? болиоч!!
- Би залгаагүй шүү дээ юу яриад байгаам утас энд зүгээр л байжий шдээ
- Чиний л утаснаас залгаад байна шдээ (2лаа гайхав)
Хэсэг хугацааны дараа ахын утас руу дуудлага... Харлаа эгчийн утаснаас байна шүү.
-Юу болоод байгаам бэ? Яагаад чи бид 2-т ээлжлээд дуудлага ирээд байгаам бэ??
- Мэдэхгүй ээ? Энэ бөгжнөөс болжийж магадгүй. Юу ч болсон 2-лаа Баагийгийнх (Манай ээжийг хэлж байгаам) руу очиж учры нь олоёоо айгаад байна шдээ. Хурдан явы л даа
- За за хурдан хувцасаа өмс! Энэ нэг л биш шүү гэээд л эгч ах 2 маань айж балмагдсандаа хамаг хөлсөө цувуулсаар шөнийн 11 цаг өнгөрч байхад манайд ирдэг юм байна.
Ээж яав ийв юу болов? гэсээр хаалгаа тайллаа.
Айсандаа бүлтгэнэхэн буй ах минь
-Үгүй ээ харин их сонин юм болоод байнаа бид 2 бүр айсандаа танайд хүрээд ирлээ. Ингээд л бүх тайлангаа тавиж байтал бас л утсанд нь дуудлага. Харсаар байтал Эгчийн утаснаас дуудлага хийгээгүй байхад л ахын утсанд эгчийн дугаараас дуудлага орж ирж байна шүү. Ээж ч яахав дээ мэджийсэн юм болохоороо яасан сонин юм бэ гэсэн шүү юм яриад л инээж сууна шүү..
Нилээн удаан би гэдэг хүн дүүтэйгээ хамтраад л өрөөнөөсөө интэрнэтээр дуудлага хийж байгаад баригдлаа шүү. Гэрээр дүүрэн инээдэм ханиадам уйлаан майлаан.. Хихи Манайх гэж айл чөтгөр үргээдэг айл бололтой хэхэ..
Спонсорколл.нэт-ийнхээ буянаар нэгэн айлийг жаахан айдаст аватуулаад амжсан би газар дээр нь сурвалжлагыг бэлтгэж байгаа минь

дүрсгүйхэн



Сэтгэгдэлүүд:
Bitmin oo alaad baih yu baih be? jaahan l uimuulmeer sanagdaad l..
Сэтгэгдэл үлдээх: