Андуурсан Christmas party

Шинэ жил болох гээд л. Энэ Солонгост ямар ч шинэ жилийн уур амьсгал байхгүй жаахан тиймэрхүү л нэг өдөр байлаа. Харин манай ангийн Вьетнам охин Уван бид 2 л сэтгэл хөөрөөстэй яах уу? ийх үү? гэсэн шигээ ойр зугаа юм ярьж суутал Уван:
- Ариука энэ 21-ний бүтэнсайн өдөр  манай сургууль дээр X-мас-ийн үдэшлэгтэй гэнээ. 2-лаа хамт ороё тэгэх үү?? Зөвхөн гадаад оюутнууд л оролцдог гэсэн гэж хэлэв. Би ч бас хөөрсөн амьтан уухайн тас зөвшөөрөөд л хаанаас яaж лaвлаж асуух вэ? гэтэл
- Сургуулийн гадаад оюутнуудыг хариуцсан хэлтэс мэдэж байгаа 2-лаа очиж асууя гэхээр нь  би залгаад асууяа надаа утас нь байгаа гээд л шууд л утас цохилоо.
Тэгсэн багш маань 22-нд 5.30-с болно. 22-ны өглөө сургууль дээр ирээд уулз гэдэг юм байна. Бөөн баяр 2-лаа. 22-нд уулзахаар болоод салцгаалаа.
22-ны өглөө эртээ гэгч нь бөөн догдолсон байртай босоод л шинэ жилийнхээ улаан даашинзаа өмсөөд л өөрийгөө хамаг гоё дээрээ тавих шахаад л сургууль орлоо.
Багшаа 4 хүний захиалга өгөе гэсэн чинь тийм олон хүнийх байхгүй ээ тэгээд ч манай сургууль биш бол бас оруулахгуй гэнэ.
- Та тэгвэл 2-ыг ч атугай өгчих л дөө манай ангийн Вьетнам охин бид 2 ороё гэлээ. Тэгсэн
- За яахав 2-лаа л ирээрэй. Өөр хүмүүс дагуулж ирвэл болохгүй шүү гээд нээх итгэл муутайхан нэрүүдийг минь бичиж аваад л орой 5.30-д хоцролгуй ирээрэй гээд намайг явууллаа. Би бөөн баяр болоод л баярлалаа багшаа гээд л гараад гүйлээ. Явангаа Уван найз руугаа залгаж арай гэж 2-ыг авсан шүү. Надаа баярлаарай гээд л нээх том дуугараад хурдан ир гээд утсаа тасаллаа. Тэгээд л 5 цагийг хүлээгээд л.. Цаг хугацаа намайг мэдсэн юм шиг цагийн зүүгээ зөөж ядан хөдлөх нь намайг зовоож байлаа. Гэсэн ч хүлээж чадсан юм даа. Цагийн зүү яг 5-ыг зааж байна. Доглоод л цэнгүүн болох газар хүрч ирээд 00-д нь ороод хувцасаа янзлаад л би ямар харагдах бол гэсэн шиг тольний өмнүүр баахан эргэлдэж 5.30 болгочлоо. Баярланхан догдлонхон цэнгүүний танхимд яваад орсон нэг бишээ.

Хаа сайгүй энгийн хувцастай хүмүүс. Би гайхаад л тайзан дээгүүр өлгөсөн хаягийг уншлаа. Гадаад оюутнуудын уулзалт. Юу яасан ийсэн гадаад оюутнуудын уулзалт вэ?? Ёо ичиж байна гэж жигтэйхэн. Бушуухан нэг ширээний ард ороод нуугдчихлаа. Тэгээд л нээлтийн ажиллагаа энэ тэр болоод л сургуулийн захирал үг хэлж мөн гадаад оюутнуудаа төлөөлж хэдэн гадаад оюутнууд бас үг хэлэн торт шампанск задалсан боловч нэг ч хүмүүст хүртээгдээгүй нь харамсалтай.. Яа их л амттай харагдаж байсан юмсан уг нь.

Манай ширээнд манай солонгос хэлний нэг багш, санхүүгийн хэлтэсийн тэргүүн, Хүмүүнлэгийн ухааны хятад хэлний ангийн нэг солонгос оюутан, хэлний бэлтгэлийн 2 хятад оюутан, тэгээд л Уван бид 2 байлаа. Хоорондоо жаахан танилцаж авсан болоод ойр зуур юм ярингаа сууж байтал
-За одоо хоолоо авцгаагаарай гэх манай багшийн дуу хадахад яаж босохоо мэдэхгүй Уван-ыг зарсан боловч заавал хамт явна гээд татаж чангаагаад хэрэг алгаа.. Босоод л явлаа. Надаас өөр палаж өмсөж ирсэн хүн алга шүү. Бусад ширээнд сууж байсан бусад монгол оюутнуудаасаа жаахан ичисхийгээд мэндэлсэн болоод л гялс хоолоо аваад ширээндээ суулаа.. Дэндүү их хоол авсан байна шүү хэхэ.

За ингээд хүрэлцэн ирсэн оюутнуудаа хөгжөөхөөр хэдэн тоглоомыг бэлдсэн байлаа. Хамгийн эхнийх нь нэг ширээнээс хамгийн сайн бүжиглэдэг нэг оюутан сандал дээрээ гарч бүжиглэх байлаа. Ингээд оюутнуудаа сандал дээр гарсаны дараа ая тавин бүжиглүүлж өгсөн шүү. Манай ширээнээс хэлний бэлтгэлийн ангийн хятад оюутан байсан юм. Миа юм байна лээ шагнал аваагүй хэхэ..

За одоо тайзан дээр хамгийн сайн бүжиглэсэн 2 хүнийг гаргасан боловч цаана нь зогсож байгаа япон бүсгүй бүжиглэж чадаагүй бөгөөд харин тэр хятад бүсгүй нөхөрөө дуудан хамтран бүжиглэсэн юм.

Үүний дараа нэгэн алгаа таш гэсэн хэдэн урлагийн нөхөд орж ирээд бүжиг бүжиглэж 2 алгыг маань хорстол эхлэхээсээ аваад л дуустлаа алга ташуулсан юм. Уг нь нээх сүртэй гоё бүжиг бүжиглээгүй ч алгаа ташаарай гэх болгонд л хүмүүсийн тасралтгүй алга нижигнэлт амь оруулж байлаа.

За мөн хамгийн сайн дуулаачдыг дуулуулж амжсан юм. Сайн алдаагүй дуулвал дуулсан хүнд болон 2 талынх нь 2 хүнийг бас урамшуулж байлаа.

За энэ бол манай монгол оюутан Туяа. Хөөрхөн ч бас хөөрхөн дуулдаг гоё охин байгаа юм. Эхний бадагий нь дуулаад 2 дахь бадагий нь Монгол оюутан Амраа-д шилжүүлэн хамтран дуулсанаар их олон Монгол оюутан урамшуулал авсан шүү. Бас тэгж байгаад сэргэлэн гэдэг нь хэхэ.

Хар цамцтай Амраа хүү дууг үргэлжлүүлэн дуулж байгаа нь. Сайн дуучин шүү.

Ширээ болгоноос хоёр хосыг тайзан дээр урьсан боловч юу хийх нь тодорхойгүй байсан болохоор зүрхшээгээд гараагүй юмаа. Хэхэ за тэр яахав. Ингээд 2 хос маань нэг нь сандал дээр сууж нөгөөх нь бүжиглэж байна. Мэдээж хамгийн сайн бүжиглэсэн 2-т урамшуулал. Бүгд л дор бүрнээ хичээн сайн бүжиглэцгээлээ. Гол нь нэг ширээн дээр байх оюутнууд голцуу бие биенээ сайн мэдэхгүй хүмүүс байсан учраас жаахан биеэ барих асуудал их байлаа.Туяа маань их сэргэлэн тээр холоос гүйж ирээд л суучихсан

Орос охин. 17 настай.

Амраа маань их холоос бүжиглээд л гараад ирсэн шүү.

Ингээд энэ дундаас сайн бүжиглэсэн нөхдүүдийг шүүж үлдээгээд дараах тоглоомыг тоглуулав. Хэн хамгийн хурдан нуруун дээрээ байгаа хүнээ бүтэн эргүүлж чадах вэ??

Өө дандаа хожиж чадаагүй хүмүүсийн зургийг нь дарчхаж . Сов сорри

За ингээд хэдэн нөхдүүд бэлдэж ирсэн үзүүлбэрүүдээ үзүүлсэний дараа манай хаалтын ажиллагаа болсон юм.

Гар гараасаа барилцаад л баруун талынхаа хүнийг тэврээрэй. Дахин гар гараасаа барилцаад зүүн гар талынхаа хүнийг тэврээрэй. Бид бүгд эв найрамдалтай найзууд энэ тэр гэсэн шүү юм ярисаар бөөн танихгүй хүмүүс тэврүүлээд авсан шүү. Хэхэ

Бусан хот дахь Dong-a их сургуулын ахмад Монгол оюутнууд. Шинэ оюутнууд нэгч алга. Бид бүгдээрээ их сургууль болон магистрт орцгоосон. За оюутнуудаа амжилт шүү. Санаж байна шүү та бүхнээ..

Зүүн гар талаас
Амраа, Очроо, Одко, Туяа, Би, Сараа, Сүлдээ, Юмчка, Заанаа

Сэтгэгдэлүүд:

1. muugii (зочин) | 2009-01-28 10:48:30
hugjiltei ymaa...palajindaa ichseniig chine bodood ineed hurlee he he
2. muugii (зочин) | 2009-01-28 10:48:36
hugjiltei ymaa...palajindaa ichseniig chine bodood ineed hurlee he he
3. leo | 2009-02-01 01:47:33
хэ хэ яриад байсан чинь энэ юмуу хөөрхөншдээ сайхан паарий болж би байсан бол бүжиглээд түрүүлэхгүй юу хэ хэ
4. leo | 2009-02-07 00:51:53
хөөе амьдуу хүүхээ нтр
юу бнадаа
5. Дүрсгүйхэн | 2009-02-10 09:57:57
sain uu
Muugii denduu ih ichseeen.. Yaj ulaan santagiin malgaigaa tabiaguiiin geed l bodood baigaa shuu..
Leo sain uu yu bainaa.. Naiz ni amidiin hubid amidaa. Gehdee jaahan asuudal uuseed bainaa hehe. Gertee baigaa pc-geed heden huntei zereg heregledeg boltson chini ooroo suuj chaddaggui bolchdog baina shd. Onoodor neg yum gerte gantsaaraa uldej baigaa deeree geed bichij bainaa. Gehdee udahgui pc-gee ezegnedeg tsag irnee (Laag tomrob)

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Сээгийчиддээ баярлалаа