Cөүлээс найзыгаа ирэх бүрийд хамтдаа гоё газруудаар зугаалахыг тэсэн ядан хүлээдэг бас зугаалдаг ч байлаа. Ингээд ноднингийн нэгэн өдөр бас л нэгэн догдолсон сэтгэлээр найзыгаа ч хүлээж аялах газраа ч эрэн хайж байхдаа Кимэ хотын нэгэн усан оргилуур байдаг тухай сонсож байсанаа санаад тийшээ зүглэхээр шийдлээ. Тэр усан оргилуур дээр клип гардаг тухай дүүгээсээ сонсоод очиж үзэхийг үнэхээр их хүсэж байлаа. Тэгээд л найзыгаа шамдуулаад л Дуулдаг оргилуур-ын зүг гарлаа. Манай гэрээс цаг хиртэй яваад л хүрчихлээ. Гадаа их муухай хүйтэн салхи үлээгээд л.. Нимгэн гарсан би жаахан даарасхийгээ л.
Жаахан эрт очсоныг ч хэлэх үү эхэлж өгдөггүй. Болдоггүй юм байхдаа гэсэн шүү юм бодоод ойр орчиныг үзчихээд даараад байхаар нь харих шахаж байтал усан оргилуур оргиллоо шүү. Гэгээтэй болохоор зүгээр л оргилоод байх юм. Онцын сонирхолгүй. Гэхдээ л нэгэнт л ирчихсэн болохоор жаахан гэгээ тасарвал болноо хүлээе гэсээр байгаад найзыгаа бас ятгаж амжаад хүлээлээ. Яая даараад л байх юм харанхуй нь яaсан болдоггүй юм бэ? Xурдан болоосой гээд л дотроо залбираад л.
Жаахан гэгээ тасарсан ашгүй гэрлийн үзүүр үзэгдлээ шүү. Бөөн баяр. Нэгэнт л эрүү амаа хавиртал дааран дааран хүлээсэн юм чинь гээд л харж байтал харин аз болсон шүү. Их сайхан юм үздэг юм байна.
за ингээд танилцуулгандаа оръё.
Кимэ хотын Ёнжи цэцэрлэг. 연지공원
(Хэрвээ та бүхэн залхуурахгүй бол бичлэгийг ни үзэж болно шүү. Линкийг нь тавьчихлаа. Их гоё бичлэгүүд байгаа.
video..com/clip/view?video_seq=16911013
http://tvpot.daum.net/clip/ClipView.do?clipid=9187023&srcid=314806
http://tvpot.daum.net/clip/ClipView.do?clipid=9530847&srcid=568982
http://video.cyworld.com/clip/view?video_seq=15540174)
Цэцэрлэгийн ерөнхий зураг

Бяцхаан бэсрэг наадам болж байна.

Нуурыг бас нэгэн өнцөгөөс харахуй

Ёнжи цэцэрлэгийн өвлийн өнгө
Шөнө дөлөөр гэрэл бүгдийг үзэсгэлэн гоо болгох чадвартай байх юм даа.

Ёнжи цэцэрлэгийн хөшөө.
Ёнжи цэцэрлэгийн үүдээр.

Цэцэрлэгийн план зураг

Цагийн хуваарь. Та мэдээж цагийн хувaарийн дагуу очвол над шиг даарахгүй шүү дээ.
Мэдэхэд илүүдэхгүй шүү.

Угтаж авах хаалга ийм байвал ямар вэ?
Энэ бол тэр хаалга биш зүгээр л явган хүний зам дээр байсан юм.

Ёнжи цэцэрлэгээр ороход угтах хүүхдийн тоглоомын талбай. Би яахав дээ. Хүүхэд насаа өнгөрөөчихсөн ч гэсэн нөхөрт гараагүй би Хүүхэд хэвээрээ шүү. Тоглоод авалгүй яахав.

Нуурын нэгэн өнцөгөөс нуурийн ерөнхий байдал болон
модон гүүрийг бас намайг авсан зураг.
Модон гүүрийг дээрээс нь. Тээр тэр хүмүүсийн бөөнөөрөө зогсож байгаа
тэр талбайгаас усан оргилын шоуг үздэг юм.

Хаа сайгүй бяцхаан янзан бүрийн хүрхрээнүүдийг үүсгэчихсэн байдаг юм.
Гэхдээ харахад гоё шүү.

Нугасны гэр бүлтэй танилц. Нуурын эзэд.



Модон гүүрийг тал бүрээс нь.










Үзмэрүүдийг үзэх явган хүний зам.

Тухайн цэцэрлэг өдрийн цагт нэг иймэрхүү.




Аажмаар харуй бүрий болж шөнийн үзэсгэлэн гоогоо бишрүүлнэ.




Энэ юу гэдгийг мэдэхгүй ээ гэхдээ нэг ийм юм байсан. Бүүр дан навчит модоор хийсэн
төөрдөг байшин, инээдмийн тольнууд хүртэл байсан шүү.

За ингээд л усан оргилуур маань оргилж эхэлж байгаа юм даа.
Өдөр ч гэсэн гоё байгааз.










Их өндөр оргилж байгаа нь.



Намрын шаргал өдрүүдэд ч эцэж цуцахгүйгээр оргилсоор.


Хүсэм хүлээсэн харанхуй. Гайхалтай. Үнэхээр гайхамшигтай юмаа.

За ингээд та бүхэн энэхүү сайхан дуулдаг бүжиглэдэг өөр дээрээ
клип хүртэл гаргадаг усан оргилуурын зургуудыг сонирхоорой.


















![]()













Дээр нэгэн зурган дээр бэсрэг наадам болж байсан даа. Дэргэдээ бас нэгэн жижигхээн оргилуур байгаа биз. Энэ нуурын яг дэргэд байдаг юм. Залгаа гэсэн үг л дээ. Энэ ч бас их хөөрхөн. Бас л дуулна бүжиглэнэ шүү. Жижкээн ч гэсэн адтай золиг шүү.




дүрсгүйхэн



Сэтгэгдэлүүд:
Нээх хөөрхөн дүрсгүй царайлаад инээчихжээ
Манайх одоо нэг ганц иймэрхүү хүн амардаг бүстэй болоосой доо.
정신이 너무 없어
웃음만 나와서
그냥 웃었어 .. 그냥 웃었어
그냥 ..
허탈하게 웃으면
하나만 묻자해서 ..
우리 왜헤어져 ..
어떻게 헤어져 ..
어떻게 헤어져 .. 어떻게
구멍난 가슴에 ..
우리 추억이 흘러 넘쳐 ..
잡아보려해도
가슴을 막아도
손가락 사이로 빠져나가
심장이 멈춰도
이렇게..
아플꺼 같진않아 ..
어떻게 좀 해줘..
날 좀 치료해줘 .
이러다 내 가슴 다 망가져
구멍난 가슴이
어느새 눈물이
나도 모르게 흘러
이러기 싫은데..
정말 싫은데 ..
정말 싫은데 .. 정말 ..
일어서는 널 따라
무작정 쫓아갔어
도망치듯이 걷는
너의 뒤에서 너의뒤에서
소리쳤어 ..
구멍난 가슴에
우리 ..
추억이 흘러 넘쳐 ..
잡아보려해도
가슴을 막아도
손가락 사이로 빠져나가 ..
심장이 멈춰도 .. 이렇게 ..
아플거 같진 않아
어떻게 좀 해줘
날 좀 치료해줘
이러다 내가슴 다 망가져
총맞은 것처럼 정말
가슴이 너무 아파 .. 어어 ~
이렇게 아픈데 .. 이렇게 아픈데
살 수가 있다는 게 이상해 ..
어떻게 너를 잊어 .. 내가 ..
그런거 나는 몰라 .. 몰라 ..
가슴이 뻥 뚫려
채울수 없어서 ..
죽을만큼 아프기만해 ..
총맞은 것처럼 .. 우후 ~
Сайхан дүрснүүд харлаа
17
20 25
Хэрэв чи өөрөө Эдгээр зурагнуудыг авсан бол сайн ажил болжээ. Мэргэжлийн биш юмаа гэхэд мэдрэмжтэй зурагчин болох ирээдүй байна Амжилт
Сэтгэгдэл үлдээх: