Хичээл ажил гээд л толгой өндийх завгүй байсан хэдэн өдөр ард хоцорч хүсэн хүлээсэн хагас сайн өдөр. Сургуулийн багш оюутнуудын хооронд энэ Со нарын тоглодог хөл волейвол (족구) -ын тэмцээн болно гээд дуудаад байхаар нь хаягийг нь сайтар гэгч нь заалгаж аваад такси бариад очлоо. 
Багш оюутнуудын халз тулаан.
Сургуулийн зааланд болох байх даа гэж бодоод өсгийтэй гутал өмсөөд очсон чинь уулан дээр байж таардаг байгаа. дондогоноод л очиж жахаан байчхаад буцлаа. Буцах замдаа байгалийнх нь сайхныг жаал харж биширч аваад ажлын зүг жолоодлоо. Ажлаа тараад ирсэн чинь дүүгийн найз залуу манай найз залуу ирчихсэн байна. Тэгээд л нийлж суучхаад л баахан буу халлаа. Юу ярих гээд юу болоод хадуурсан юм бүү мэд нэг мэдэхнээ бид 4 *Монголд нээрээ сагс тоглох гээд бөмбөгөө авчирсан хүүхэд бөмбөгөөрөө ер тоглож чаддаггүй тээ. Том ах эгч нар ирээд тоглочихно. Зүгээр ч тоглохгүй хүний юм гэсэн шиг хайр найргүй бяц бяц өшиглөнө, шиднэ. Бөмбөгний эзэн дотроо гол нь харлаад л яаж ч чадахгүй хараад л сууна тиймээ* гээд л ярин савж үхтлээ инээсээр нэгэн үдшийг өнгөрөөчихвөө. Маргааш өглөө нь яагаад ч юм мэдэхгүй нөгөө өмнөх өдрийн очсон газар луу явмаар санагдаад нөгөө 3-аа ятгалаа. Хөдлөх шинж алга байхаар нь ээждээ аймар том алтан хошуу хүргээд загнуулж байгаад явахаар боллоо шүү. Бөөн баяр. Юу гэж загнуулсан бэ гэж үү? Ээж энэ 3 чинь явахгүй гээд байна хүн гоё газар луу дагуулж явах гээд байхад чинь энээ тэрээ гэсэн чинь ээж
- Залуу улсууд байна даа сайхан салхинд гараад ирээч наад компютерынхаа ард юугаа хийгээд байгаам гээд л загнаж байгаа юм чинь хаха.
За тэгээд ээжийнхээ сайхан гарын хийцтэй цайг нь уучхаад л нөгөө 3-аа шавдуулаад л гарлаа хөө.

Үнэхээр ч сайхан Байна шүү. Дулаахан бас сакура цэцэглэчихсэн бүүр янзтай.
Дүү охин найз залуутайгаа.

Нээх муухай энэ амьтан тэжээдэг гэчихсэн нэг хүн аваад явж байна шүү. Яахав юм үзээгүй хүн зургаа татуулаад л..


Би чадалтай байгаа биз дээ. Баргийн хүний дийлэхгүй юмыг.. КК
Тэгээд л талбай дээрээ очоод л бөмбөгөөрөө лааг тоглодог юм болсон чинь чаддаг хүн байдаггүй. Гэхдээ яахав дээ хэдэн биенээ баясгаад л тоглож байсан чинь хэдэн уулчид ирсэнээ бүгдээрээ хамтдаа тоглоё. Аль нутгийнх вэ? гэж асуунгаа хамтдаа тоглохоор болов. Бид ч нээх уриалгахан зөвшөөрлөө. Тэгээд бид 4 дээр 4 азоши (эхнэр авсан нас тогтсон эрэгтэй хүнийг хэлнэ.) 2,2-роо талцаад тоглолоо. Бид 4 ч бас талцчихсан. Тэгээд тоглоом эхэлсэн шүү. Тэгсэн нөгөө 4 азоши чинь бооцоо тавин тоглож эхлэнгүүтээ мани 4-төө бөмбөг шилжүүлэхгүйгээр өөрсдөө тоглосоор байгаад таардаг юм байна. Бөмбөгний эзэд яахав дээ дэргэдээс нь харж өмнөх өдрийн ярьсанаа бодож баахан инээлдсэнээ
-* Ерөөсөө бөмбөгөө аваад явъя даварцан юм* гээд л хаха инээлдэж байгаад явлаа. Хэхэ аймар азгүй гэдэг нь..
Шууд ч явчихгүй чулуун дээр хөл нүцгэн алхаж байгаа нь. Бөөн массаж.
Байрныхаа гадаа хүүхдийн савлуур дээр болон саравчинд.

Найз залуугаа хаан болгосон нь.
Ингээд л бидний нэг өдрийн аялал өндөрлөсөн юм даа. Удаагүй дээ 2 цаг болоо болов уу? Уурандаа макдоналдс орж бургер кула 2 баахан хуслаа шдээ Хэхэ.

дүрсгүйхэн




Сэтгэгдэлүүд:
буруу биччихсэн байх шиг бна
Dursguitseer l yavna uu?
Сэтгэгдэл үлдээх: