Урин цаг айлчлаад л Ухаан санаа минь нэг л тогтворгүй түмэн зүйлийг бодох юм.
Эсвэл миний дэндүү их бодлогошироод байдаг хугацаа нь 4 сар байдаг юм болов уу?
Ойрдоо дурсамжуудаа л их бодоод байх юм. Бас ихэнх сайхан дурсамжууд маань 4 сард болоод байсан юм болов уу? Тэгээд надад зураг хөрөг байхгүйг далимдуулаад нэгэн сайтнаас жаал хуулбар хийе гэсэн хэхэ.. Гэхдээ хувь хүний зүгээс жаал дэлгэрүүлээд.
Их сургуульдаа хийсэн зугаалга бишээ аялаж байсан дурсамжуудаасаа эхний ээлжинд цувуулаад дараа нь нэг нэгээр нь бичнээ.
- Цэцээ гүн явган аялал 2003.04.12 Их сургуульд байхдаа хийсэн миний хамгийн анхны аялал. Бөөн адал явдал.
- Хээрийн дадлага 2004.08.09 Бүтэн 18 хоног зил130 дээр ачигдаад их айхтар аялал хийж билээ.
- Цэцээ гүн явган аялал 2005.01.15-16 Өвлийн хүйтнийг тэсэн гарна гэсэн зорилготой "Хагийн хар нуур" 10 хоногийн явган аялалд яваагүй шарандаа энэ Цэцээ гүний явган аялалд явж билээ. Тэгээд ч өмнө нь явж байсан болохоороо дахин явах хүсэл, аялах хобби гээд их ч олон юм нөлөөлсөн дөө.
- Улаанбаатар - Хөх хот - Бугат - Ордос - Чингэсийн онгон - Бээжин - Улаанбаатар. 2006. 3.28-4.2 Ангиасаа ганцаарханаа дэндүү их явах хүсэлдээ дарагдаад хэдэн өдөр нойр ч хүрэхгүй их зовсон шүү. Тэгээд л ээжээсээ аймар сүрхий заавал явахгүй бол болохгүй маягийн юм ярьж байгаад зөвшөөрөл авч билээ. Аялана л гэвэл би гэдэг хүн яахаас ч буцахгүй гар юм шиг байгаа юм хихи.
- Н.Жамсансүрэн багшийн нэрэмжит явган аялал 2006.04.29-30 Миний амьдралдаа хамгийн ихээр шүүмжлүүлж айж догдлон байж хийсэн ажил. Одоо бодоход нээрээ нэг нь уурандаа барьж аваад зодчихсон бол яах байсан болоо гэж боддог шүү хэхэ.. Дараа өдөр нь хичээлдээ явахдаа ангийнхнаасаа аймар айж билээ.
- Агуйн аялал 2006.05.25-26 Одоо Багшийн Их Сургуульд багшилж буй Боббы гэдэг багш маань анх миний дипломын ажлын сэдэв болгож агуйн аялалыг санал болгож байсан юм. Би гэдэг хүн бүхэл бүтэн 4 дипломын сэдэв багш нар дээрээ барьж ороод буцаалгаж байсан болохоороо ямар ч урам зориг байхгүй намдуухан дуугаар бас л буцаах байхдаа гэсэн бодолтой багш дээр яваад орлоо. Уухайн тас зөвшөөрдөг байна шд. Тэгээд л Агуй гэж чухам юу юм вэ? гээд л судалж эхэлсэн дээ.
- Улаанбаатар - Бээжин - Чин хуан дао - Бээжин - Улаанбаатар. 2007.4.18-4.25 Бас хоббитой гар их сургуулиа төгсчихсөн байжийж л уйдаад болохгүй байна гэсэн нэрийдлээр заавал явна гэсэн шаардлагатайгаар олон хүнийг айхтар их зовоон барин явсан даа. ҮНЭН гоё!!
За тэгээд бусдыг сайн санадаггүй ээ Яг одоо. Санадаг л юм бол бичээд өгнөө хө.
За хамгийн эхлээд. Н.Жамсансүрэн багшийн нэрэмжит явган аялал 2006.04.29-30 -ынхаа тухай бичьеээ. Яагаад гэхээр ойрдоо энэ аялал маань хамгийн ихээр бодогдоод байгаа юмаа. Багш маань бурхан болоод 4 жил болчихжээ. Цаг хугацааа гэж асар хурдан юмаа. Бидний хийсэн уг аялал маань он удаан үргэлжлээсэй гэж хүсэж байсан ч санасанаар минь болсонгүй ээ. Гэхдээ яах вэ? Болно доо.
Монголд аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааны эхлэлийг тавилцаж, сургалтын, хөтөлбөр төлөвлөгөөгболовсронгуй болгох, хичээлийн агуулга, стандартыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг нь МУИС-ийн багш, доктор, профессор Н.Жамсансүрэн багш маань байсан юм.
Хэд хоногийн дараа би аялалын хөтөлбөр боловсруулсан болоод багш дээрээ орлоо. Амьхандаа сайжруулах санаатай. Тэгсэн өөдөөс багш:
- Ариунтунгалагаа би чамд ганцхан юм хэлэх үү?
- (Инээсээр бас баярласаар) за
- Эцсийн эцэст хүн өөртэйгээ л адилхан юм хийдэг юм. Би энэ үгийг хэлсэн хүнийг их биширдэг юм гэдэг байгаа. Юу болсон юм мэдэхгүй ээ шүлсээ ч залгиж чадахгүй бачууран буй зүрхээ аргадах тэнхэлгүй бөөн бодолд автсан хүн хэзээ гарч ирсэнээ ч мэдэхгүй гадаа зогсож байлаа. Тэр үедээ би үнэхээр шантарсан байлаа. Орой гэртээ харилаа. Хэлсэн бүрийг нь нягтлан бодож өөрөө ч зөндөө бодлоо. Гэхдээ шийдсэн би заавал хийх болно. Ингээд л дахин боловсруулалт явагдаж билээ хэхэ.

Буурал ээжтэйгээ уулзаж олон оюутнуудтай явган аялалаар ирэх зөвшөөрлөө аваад хоол цай болон орчин тойрноо үзэж сонирхсоор буцах аяндаа гарсан юм.
Уг аялалыг зохион байгуулахын тулд урьдчилан очиж үзэхээс гадна тухайн аялалын хугацаанд зохион байгуулагдах тэмцээн уралдааны шагнал, медаль, цом, мандат, автобус гээд л хийх ажил урссаар байсан ч бүх л зүйлийг амжуулахын тулд өөрөө дэндүү идэвхитэй байж билээ. Бүх л зүйлийг ганцаараа хийж байснаас зарим зүйлүүд амжихгүй цаг тулгамдаад хэцүү байхад багшааc бас нэгэн зэмлэлийг хүртсэн юм.
- Сайн менежер гэж өөрөө юмыг гардан хийх биш бусдаар хийлгэж удирдаж чаддаг хүнийг хэлдэг юм гэж билээ. Энэ үгэнд нийцхээргүй тийм муу менежер, менежер бишээ муу хүн гэдгээ аялалаас ирэх замдаа дэндүү их ухаарч билээ.
2006.04.29-ний өглөө.
Багшийн маань гэгээн дурсгалыг хүндэтгэж энэхүү явган аялалд маань оролцохоор багшийн маань үе үеийн шавь нар болох МУИС, МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль, Орхон ИС, ХҮДС, Түгээмэл ДС, Их Монгол ДС, Хангай ДС, Хүмүүнлэгийн ухааны сургууль зэрэг сургуулиудын 100 гаруй багш, оюутнууд МУИС-ийн хичээлийн II байрны урд цуглаж байлаа. Хүнд юм даатгаж чадахгүй өөдөөс минь чадахгүй гээд хэлчихвэл санаа минь бас уур хүрээд бүгдийг өөрөө л хийж байлаа. Энэ өглөө ч бас юмнууд маань амжаагүй байлаа. Гандан орж хүж, арц аваад л, мандатаа бас аваад л ийшээ тийшээ таксидаж гүйсээр жаахан хоцрос хийж хөдөллөө. Автобусны жолооч нар бас жаахан уурласан шүү хэхэ. МУИС-ийн хичээлийн II байрнаас гараагаас эхэлж, Дамбадаржаа, Бэлх, Улиастайн голын эх, Дүгэр сан хийдийн чиглэлд явган аялсан юм. Гэхдээ Бэлхи хүртэл МУИС-ГГФ-ын сайхан 2 автобусаар явсан шүү.
Энэ дашрамд ширүүхэн үгээр загнаж зөндөө их юм ойлгуулж бас энэ аялалыг маань дэмжиж хамтран зохион байгуулж өгсөн багшдаа мөн уг аялалын маань зохион байгуулалтанд оролцон идэвхитэй тусалсан Мөнхбилэг болон Хишгээ ахдаа, плакат болон олс гээд хүвийн бэлтгэлийг хангахад тусалсан ангийнхандаа, дээр нь уг аялалд маань идэвхитэй оролцсон нийт багш оюутнууддаа талархсанаа илэрхийлж байнаа. Баярласан шүү. Бас уучлаарай хол газрыг явган алхуулчихсанд бас ядраасанд.
Багш нар үг хэлж буй нь.
Билэгсайхан багш



Зохион байгуулан удирдан авч явсан Баатарцоож багш маань үг хэлэв. Айсандаа үг ч гаргаж чадахгүй зогсож байгаа намайг дуудчихав. Үг ч хэлж чадахгүй хэцүү байлаа. Гэтэл гэнэтхэн нэг хүн хүрч ирээд багшийн маань үйл хэргийг залгамжлуулан ийм сайхан аялал зохион байгуулсан чамд баярлалаа гээд миний баруун хацар дээр үнсчихэж билээ. Энэ хүн бол Эрдэнэтийн МУИС-ын багш Отгонбаяр багш байлаа. Би тэгэхэд анхныхаа сайхан үгийг сонссон болохоор баярласандаа бас сандарсандаа өөрийн эрхгүй уйлж билээ. Өөрийн алдаанаас болж олон хүнд муу хэлүүлэн ирсэн болохоор ингэн ингэн яах гэж энэ аялалыг хийсэн юм болоо ч гэж бодогдож байж билээ.Ингээд л би гэдэг хүн арай л тайвширч билээ.
гарчихсан зогссон байна гэдэг юм байна. Тэгэхээр нь багш нарыгаа орхиод өөрсдөө хийморийн сан тавиулаад буцах замдаа гарлаа.

дүрсгүйхэн














Сэтгэгдэлүүд:
мундагийн.
Дүгэрсан хийд яг хаана байдаг гэнэ ээ? Бэлхийн амнаас хаашааын...
нэг зүйл хэлхэд энэ олон цэнхэр зүрээ авч хаяхгүй бол уншихад төвөгтэй байна аа.уучлаарай
Za za yamartai ch Duugiin mine neleedgui hicheelt zutgeliin ur dund zohion baiguulagdsan ene aylal ymar ch baisan l ur dund hurch olon hun aylaj baisan ikh ch zuiliig sursan, medersen aylal bolj baisan. Duugiinhee hicheel surlagad amjilt!
Сэтгэгдэл үлдээх: