Банжиг гэдэг нэгэн айлд элсэж орсоноор нилээн хугацааг ардаа орхиж дээ. Өөрөө ч мэдэлгүй гүйгээд л орчихсон байж билээ. Нилээн хугацаа өнгөрсөний хойно арай гэж ухаан орон банжиг блог гэдэг дээр хэдэн уг сараачдаг болоод зогсохгүй зөндөө олон найзуудтай болоод амжсан байлаа. Энэ олон найз нараас минь надтай хамгийн ойрхон байдаг банжигчин бол snower бүсгүй юм. Хааяадаа жаал буу халангаа хамтдаа аялах тухай байнга л хуучлана. Харин нэгэн өдөр найз бүсгүй надад Монголын архелогийн музей Бусаны музейд ирчихсэн байна гэнээ 2 лаа хамт явж үзье гэлээ. Би зөвшөөрөөд явах өдрөө товлосон боловч би гэдэг хүний хэд хэдэн шалтгаанаас болж жаахан хойшлогдсон ч 4.10-ны өдөр очиж үзлээ. Музей руу очиход уг музей нь миний очиж үзэж байсан музей байлаа. Өмнө нь Бусан сити тур-ээр энэ музейнээс гадна өөр олон олон музей, үзмэрүүдийг үзэж байлаа. Даанч нэр байршлыг нь сайн анзаараагүйгээс очиж үзээгүй музей шиг санаж байлаа. За ингээд музей-гээ танилцуулъя.
Бусан музейн үүд. Бусан музей тэр чигээрээ Монголоор амьсгалж байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байлаа.





Солонгост байнга үзэгдэж байдаг бас нэгэн үзэгдэл бол музей болон бусад олон төрлийн үзмэрүүдээ бага, дунд, ахлах сургуулиудтай гэрээ байгуулан зохион байгуулалттайгаар оюутан сурагчдад үзүүлэх явдал юм. Хэзээ ч байсан хаашаа ч явсан цэцэрлэгийн бацаан нар, сургуулийн сурагчид бөөн бөөнөөрөө явж байна. Мэдээж бүлэг хүмүүс гэдэг утгаараа хөнгөлөлт эдлэнэ. Энэ ахлах ангийн охидыг хараа. Гоё байна уу?? Бүгд л пормтой. Яа би ч 10 жилдээ муу бор пормоо өмсөөд л явж өгдөг байсан байхдаа хаха.
Банжигчин бүсгүй.
Хаалгаар нь орохоос авахуулаад үнэхээр л Монголоор амьсгалж байлаа. Гэвч мэдээж юу гэж тийм байхав дээ тээ.

Мэдээж үндсэн музейн үзмэрүүд байж л байна.
Зурган дээр нь дарвал томроно шүү. Бүх зургаа томоор орууляа гэхээр бичлэг маань дэндүү урт болох гээд ээ??
Жинхэнэ хүмүүс шиг л байгаа биз.. Лаагаар ингээд л бүтээж болдог юм байна шдээ. Монголчууд ч бас яaгаад болохгүй гэж.
Бусаны музейг үзсээр байгаад гарах хаалган дээр ирчихэв. Монголын маань музей бүүр адагт нь хүмүүсийн анзаархааргүй нэгэн мухарт байж байгаа юм чинь. Монголынхоо музейг үзэх гэж очсон тулдаа л хайж байж олсон доо. Мэдээгүй байсан бол олох байсан болов уу гэмээр хэхэ. За даа бага ч гэсэн Монголыг маань сурталчилж байхад миний ч олон үг дэмий байхдөө тээ.
Ирсэн үзмэрүүдээс жаал дарж байтал зураг дарж болохгүй гээд даруулсангүй. Гэхдээ хашрахгүй гар маргааш нь гэрийнхнээ дагуулж очоод ахиад жаахан дараад амжсан шүү. Хэхэ За тэгээд та бүхэн сонирхоно биз дээ. Миний залхуу хүрээд байнаа.






Монголынхоо музейг үзчихээд монгол дээл өмсөж хэдэн зураг авахуулсан юм. Тэгээд л гараад явж байсан чинь нээх хөөрхөн хос гөлөг.. КК

дүрсгүйхэн



Сэтгэгдэлүүд:
Энэ соёлийн түүх гарлыг хүмүүс янз бүрээр тайлбарлдаг. Нэг хэсэг нь Буддийн, Бөөгийн шашинтай холбодог бол Овоо нь буддын шашин Монголд нэвтэрхээс өмнө бий болсон соёл юм.
Монголийн их цэрэг Их тулаан хийхийн өмнө хүн бүр нэг чулуу авч заасан газар овоолдог байж, дайн дуусаад бүх цэрэг тус газраа буцаж ирээд нэг, нэг чулуу авна. Үлдсэн том овоо нь уг дайнд үргэдсэн цэргийн тоог харуулж байсан юм. Бид өнөөдөр энэ овоонд хүндэтгэл үзүүлэх болгондоо Монгол эх нутгийн төлөө тэмцэж амиа алдсан цэргүүдийн сүнсэнд хүндэтгэл үзүүлдэг юм. Энэ чулууг нэг газар цуглуулахдаа Монгол цэрэг бүр өөрийн айдас, сүнсээ чулуунд даатгаж орхидог байсан тул, дайнд орохдоо яг л эцэсээ хүртэл тэмцэхээс айдаггүй байсан гэдэг.
хүний нутгын овоог 1 тойрдог нь тэр нутаг усыг хүнтэтгэж буйн илрэл юм шүү.
Naizdaa zondoo olon yumnii tuhai yarij ogch baigaarai.Bayrlalaa.
бас ийм газар байна уу нэг очиж үзнээ чи ч надад олон юм үзүүлэх нь дээ хэ хэ
овоонч учир начрыг тайлбарлаж өгсөн снүүверт тун их байрлалаа
Єдєр тутмын амьдрал морь уургалахад уужим эсгvvр бvхий сугатай, жийргэвч, бээлийний зориулалт бvхий нударгатай, бvслvvрээр єргєн бvс ороож бvслэх тул ууц нуруу, бєєр болон хоолойн євчин тусдаггvй, аяны замд нємрєх ханжил болдог зэрэг онцлогтой. Монгол хvнийг мориноос салгаж vздэггvй. Энэ нь хувцасанд тусгалаа олжээ. Єнє эртнээс уламжлалтай, євєг дээдсийн маань хувцас нь тэдний эрх чєлєєнийхєє тєлєє тэмцэж байсан тэмцлийн тvvхийг илтгэж байдаг нь vнэхээр гайхамшигтай. Халх эхнэрийн дээлэнд ялгуулсны тэмдэг нь тvvний тvнтгэр мєр юм. Урьд их дайн болж самууны хєлд халхын эрчvvд vрэгдэж бvегvйчvvд нь гашуудан vлдсэн домог бий. Эмэгтэйчvvд дайнд мордож ханцуй юугаа шамлан ихэд баатарлаг байлдан ялжээ. Иймд халхын хvvхнvvдийн баатарлаг гавьяаг тэмдэглэх болж ханцуйгаа шуун мєрєє давтал хунируулан овойлгож дайтаж явсан учир ханцуйны дээд угийг мєрнєєс нь илvv гаргасан хувцас хийжээ.
Ийнхvv халх эмэгтэйчvvд тvнтгэр мєртэй дэал ємсєх болжээ. Энэчилэн монгол хувцасны зах ханцуй зэрэг хэсэг бvр нь цаанаа билгэдэл, зан vйл, тvvх домгийг агуулж байдаг гэхээр ийм сайхан монгол хувцсаараа монголчууд бид бахархахгvй байхын аргагvй юм.
Bayrlalaa chamd
Сэтгэгдэл үлдээх: