Дэндүү их завгүйгээ гайхаад унтах цагаа хасан хасан хичээлээ хийж байсан хүн нэгэн даалгавараа хараад мэл гайхаж цэл хөхөрч зориуд блог дээрээ сонин болгон бичихээр шийдлээ.
Би энэ улиралд *Ардын ёс заншил болон аялал жуулчлал* гэсэн хичээл үзэж байгаа юм л даа. Үнэхээр сонирхолтой хичээл. Тэгсэн түрүү долоо хоногийн хичээл дээр бидэнд нэгэн даалгавар өгсөн боловч 전통 뒷간(Анх харчихаад юу гэсэн үг болохыг нь мэдэхгүй, дараа л тольдоно доо гэж бодоод тоолгүй орхисон юм) гэсэн гарчигийг нь л харчихаад уншилгүй явсаар өнөөдрийг хүрсэн байлаа. Нөгөө л залхуу зангаараа даалгавараа өгөх цаг хугацаа хаяанд ирсэн байхыг хараад автобусанд явангаа нэг гүйлгэж харах санаатай. Юу ч болсон эхлээд гарчгийг нь тольдоод харчихая гэж бодоод хартал *Уламжлалт жорлон 전통 뒷간* гэсэн юм гараад ирлээ шүү. Арай биш байхаа гэж бодоод доторх утгыг нь гүйлгэж хартал нээрээ яах аргагүй жорлонгийн талаар өгүүлсэн байнааа. Хэхэ баахан инээж сууснаа ер нь нэт-ээс хайгаад үзье гээд хайтал хүүхдэд зориулсан үлгэр, домог аль нь болохыг мэдэхгүй ч ном энэ тэр гээд их олон юм байдагийг мэдэж авлаа.
За ингээд та бүхэндээ нэгэн хөөрхөн номоос танилцуулъяа.
Энэ бол хүүхдүүдэд уншиж өгдөг үлгэрийн ном бололтой. Хэн нэгэн зургийг нь аваад л блогтоо тавьчхаж.
Жорлонд унасан жүн ху хүү. Баасан далайд унасан хүү гээд л номон дээрээ бичээстэй байхын. Ёо ёо ямар заваан юм бэ?? Монголд ч бас ингээд л нойл руу хүүхэд унаж байсан болов уу? Унаж байсан бол яадаг байсан бол??? Бодсон чинь ёстой аймар юм. Тэгээд ийм сэдвээр илтгэл тавь гээд нээрээ сонин юмаа. Би одоо юу гэж ярих юм болж байнаа. 
Нохой хүртэл ойртож чадалгүй буцаж явах тэр өмхий үнэр. Тэгсэн ч ээж нь хичээнгүйлэн сайтар гэгч нь угааж өгнө.
Хүүхдийг угааж дууссаны дараа БААСНЫ ДОГ (똥떡) хийнэ. Энэ баасны догийг жорлонгийн чөтгөрт бэлдэж хийдэг. Хэрвээ энэ баасны дог-ийг хийж өгөхгүй бол чөтгөр уурлах бөгөөд хүүхэд удаан насалдаггүй гэдэг юм байна. 떡 Дог нь Солонгос улсын уламжлалт будаагаар хийсэн идээ юм.
Энэ бол жорлонгийн чөтгөр. Ёстой аймар амьтан байна шүү. Энэ чөтгөр баасны дог-нд дуртай учраас баасний дог хийж өгөх аваас уур нь гарна.
Бэлдсэн дог-ийг жорлонгийн үүдэнд тавин *Жорлонгийн чөтгөрөө жорлонгийн чөтгөрөө! амттай дог идээд уураа зогсоож өгнө үү* гээд л мөргөнө.
Гэв гэнэтхэн үсээ задгай тавьсан чөтгөр гарч ирэн дог-ийг иднэ.


Ёо ёо нэг иймэрхүү. Солонгос улсад ингээд л жорлондоо хүртэл үлгэр домог зохиосоор одоо жорлондоо их анхаарал тавьдаг юм шүү дээ. Хэхэ сонирхолтой байсан уу?
Би одоо Гүн хөх палантай суултуур манай жорлон биш. Хээр талд байгалийнхаа хувьсалаар шингэсэн үмхий үнэр үргэлж цэвэрлэгддэг тийм жорлон манайх. Муу болгоноор хийсэн 00 нэртэй цаас манай Монголын хэрэглээ биш. Байгалийн элдэв үнэр шингэсэн хамар цоргим таван салаа гэдэг ургамал мөн бас өнгөт чулуунууд манай Монголын 00 алчуур юм гээд л хэлчихдэг юм билүү???

дүрсгүйхэн



Сэтгэгдэлүүд:
Эмби тэр цэрэг яасын???жорлонд тамхи татсымуу
tiim bololtoi tegeed turshlagaasaa yariad baigaa bololtoi. Bi turuun oilgohgui baisiin Sarnaih harin utgii ni gargaad ogchih shig bolloo hehe
00, jorlon bie zasah oroo geed l baigad baihiin aliig ni hereglehee medku hetsuu yum. Harad baihnee manai ger horoolliinhnii hereglej zanshsan gada 00 baihiin.
Ariuka tegnee ho. Amida yumaa daa
Bolorerdeneee huuhdedee uzuuleed uzbel yasiin hoo (nargib)
똥떡 ийм учиртай юмуу хэ хэ
сайнуу хөөрхөн найз мээн мэндлэхээ мартцан явжийшд
сайн уу дүүү минь
Ямар илтгэл тавьснаа дараа нь сонирхуулаарай.
Neeree iltgele tabisaan baahan mongoliin 00iin zurag uzuuleed l yariad l yariadl duusgasan.. Ineegeed l sonsoood l yariltsaad l baina le hunuuus hehe
turshlaga nebtruuleh geed yahuu bordoo ihduul bohirdol bolno teheer chotgordoo murgoson deer baih kkk
сэтгэх юмаа
Сэтгэгдэл үлдээх: