Соёлт Солонгосын эмнэлэгийн үйлчилгээ гэж.

Монголд байхдаа эмнэлэгт үзүүлэхээс өгсүүлээд хэвтэж эмчлүүлэх хүртэл ай даа ихээхэн зовлон амсдагсан. Анх очоод л хүлээлгэ гээчийн айхтар зүйлийг даваад л ааш муутайхан эмчийн ааштай тулгарна. Хөнгөхөн шиг өвчинтэй бол хэдэн эм бичүүлж аваад л сална. Хүндхэн өвчинтэй бол хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэх хэрэг гарна. Хэхэ өөрийнхөө нэг тохиолдлоос яръя л даа.


2 курсэд сурч байсан юмдаг. Улс тунхагласаны өдрийн өмнөх өдөр нь найз охин Баскатайгаа сургуулийнхаа урд талын нэгэн кафе-д суугаад ганц 2 хундага вино шимэнгээ өндөгний салат идээд л.... Удахгүй 2 тийш салаад гэртээ хариад унтах гэтэл гэдэс базлаад л өвдөөд л гүйлгээд л бөөлжөөд л тэрүүгээр л нэг юм боллоо. Шөнөжин унтаж чадахгүй ОО гэдэг алдарт айл руу гүйлгэсээр чүү амай гэж өглөөний 8 цаг хүргэлээ шүү. Амихандаа шөнө ч бас ТҮРГЭН болон  ЭМНЭЛЭГ ажиллахгүй байх гэж бодсоор дуудлага өгч чадахгүй гүрийсэн нь тэр. Түргэн ч ирлээ. наадах чинь олгой байна. Бушуухан эмнэлэг орж үзүүлээд хагалгаанд орохгүй бол болохгүй нь. Эндээс эмнэлэг хүртэл өөрөө явж чадах уу? гэж байна.
Би ч яахав үгийн шазруун гүргэр юм болохоороо өө чаднаа л гээд авчихлаа. Тэгээд л хэдэн дүү нараараа туслуулаад л такси бариад л эмнэлэгийн зүг гэлдэрлээ дээ. Ах руугаа ярьж бушуу түргэн ир гэж захиргаадчихаад эмнэлэгтээ хүрлээ. Ах ч бас хүрээд ирлээ. Эмч үзээд л олгой байна одоо шууд хагалгаанд орно элдвийн юм идэж уугаагүй биз гэнэ. Тэгээд л хагалгаанд орох боллоо. Хамаатныхан маань цуглачихсан. Тэгээд л хагалгааний өрөө орсон чинь хагалгааны туслах эмч бололтой.
- За одоо нугасаар нь тариа хийнэ шүү за юу. Тарианы мөнгө 6000. Гэрийнхнээс нь хүн байгаа юу? гээд л гараад явсан юм. Төд удалгүй нэг ааш болсон хүн орж ирээд шууд бүтэн норкозддог байна шдэ. Би бүр гайхасхийгээд л унтчихвоо.

Тэгээд л сэргэлээ. Ухаан орлоо. Аймар өлсөж байгаагаа мэдэрч байна. Хоол нэхсээр жаахан юм идээд л хагалгаанд орохын өмнөх бодогдов. Гэнэт юу болсон юм бол??
Эгч маань өөрөө эмч хүн юм болохоороо юун мөнгө нэхээд байгаа юм гээд л загначихсан юм болов уу?? Ай мэдэхгүй. Ямар ч байсан нэг хагалгаанд орчихлоо. Төд удалгүй босч яв, алх гээд л загнаад байгаа нь мэдэгдэхгүй угаасаа тийм юмуу мээдэхгүй муухай аашлаад л.... Тэгээд л 2 хоноод л гарсан даа. Гэтэл энэ СОЛОНГОСТ:

Баахан инээмсэглэсэн л хүн. Ямар нэгэн эмчилгээ энэ тэрээ хийхээсээ өмнө заавал асууна. Өвчтний өрөөнд өвчтний зүгээс ирсэн хэн ч байсан чөлөөтэй нэвтрэх боломжтой. Бас хоноод явсан ч болно. Ямар ч хориг саад юу ч байхгүй. Нэг ёсондоо дэндүү чөлөөтэй гэх үү дээ. Харин Монголд бол адаглаад зөвшөөрөл аваад орохоор боллоо гэхэд л халат энэ тэр гээд л бас зовлон бий шүү тиймээ.  Энд бол тэр өвчтөнийг эмнэлэгээс гарах хүртэл нь хамт унтаад хооллоод байж болно. Эмнэлэгээсээ гараад хаагуур ч тэнэсэн болно. Дуслаа бариад л. Та бүхэн магадгүй кинон дээрээс их хараа байлгүй дээ. Дусал өлгөсөн шонгоо бариад л явж байдагийг. Өө тийм бас өрөө нь бас үнийн ялгаатай. Нэгээс 8 хүний өрөө бий. Нэг хүний өрөө бол зүгээр л лүкс. 4,5,6,7,8 нь Монголтой адилхан. За даа нээрээ юу ярих гээд юу яриад явчихав даа. Толгой гэж олгой болж дээ хэхэ.

Сэтгэгдэлүүд:

1. LuZa | 2009-10-26 16:08:58
Хүүе хөөрхөн дүрсгүйхэн ойрд харагдаагүй эмнэлэгт хэвтсиймуууу
2. lover_girl | 2009-10-26 16:19:26
Өө харин хэлээд юүхвээ
3. Дүрсгүйхэн | 2009-10-26 16:29:02
Sain uu Luza. Yu baina daa. Oo emnelegt hebtchiheed l. Chi jeju dee baigaa uu??

Lover Girl sain uu? KK.............
4. 5nbuudal | 2009-10-26 16:34:35
harin ter emch suwilagch nar ni aygvi goe aashtai uym bilee hel sain medehgvi bolhoor chini iishee yawi tiishee yawii geel emchiin oroond oruulj ogool anh gadaad bolhoor tegj baina gej bodson vgvi uym bilee manai mgl iin emneleg tiim baiwal uu yanztai da
5. Дүрсгүйхэн | 2009-10-26 16:51:39
harin tiimee. Mongolchuud maani odoo uter turgen uuraa barij bas hen negend uurlasan uuraa ch bas busdaa gargahgui baij surah heregtei baina daa
6. Зүггүй охин Лена | 2009-10-27 10:23:15
дүгсгүйхэн найзынхаа шүлгийн блогоор ороод гараарай
7. Дүрсгүйхэн | 2009-10-27 11:58:59
Tegnee hoo Ih olon blogtoi yum baina lee hehe
8. Зүггүй охин Лена | 2009-10-27 12:52:58
хэхэ
9. tsets31 | 2009-10-27 13:03:58
tegeed so emnelgiinxee soyoliin tyxai delgerengui bich ldee sonirxood l ynshij btal dyyschlaa manaix bol ygaasa yariltgui shte saixoon saixan
10. Дүрсгүйхэн | 2009-10-27 17:05:45
Tsets 31-ee uuchlaarai. daraa zaabal oruulj ognoo za
11. amanjinka | 2009-10-29 17:13:32
БИД НЭР НЭГТЭЙ ГАЗАР ОЧООД ИРЖ ДЭЭ
12. Дүрсгүйхэн | 2009-10-29 17:23:53
Ta bas emnelegt hebtee yu?
odoo zugeruu?
13. amanjinka | 2009-10-29 17:26:25
САЙН САЙН ОНЦ САЙН ХЭ ХЭ
14. Дүрсгүйхэн | 2009-10-29 17:31:00
za yaamai daa biyee l sain bodoj baigaarai amjilt

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Сээгийчиддээ баярлалаа