Уулын аялал 2008.10.25

 

2008.10.25-нд өглөөний 10.00 цагт Бусан хотын Сомёоны Хүүхдийн их паркаас уулын аялалд Аялал жуулчлалын салбарынхаа доктор магиструуд болон багш нартайгаа хамт гарлаа.

Олон олон тагтаа цугласан сайхан газар  байна шүү..

Эндээс л  бидний аялал эхэлсэн юм. Магистрийн ангид шинээр орсон Вьетнам охин, хятад 2 залуу, монголоос Баярмаа бид 2, солонгос 1 залуу нийт 6 оюутан болон  дээд курсын болон доктрууд, багш нар гээд 17-луулаа гарлаа.

Голд нь байгаа нь вьетнам захад нь Баярмаа тэгээд би.

Энд ер нь уулчиддаа зориулаад бух л уулаа тохижуулчихсан, хэрэглэх зүйлсийг ч бас бэлдээд тавьчихдаг юм байна лээ. Гэхдээ монголдоо аялахад бол адал явдалтай байдаг шүү. Энд бол яах вэ дасгал хийх төдий юмуу хэхэ.

Энэ хичээлийн жилд элсэн орсон шинэ оюутнууд.. Уг нь 7-уулаа. Нэг монгол охин маань ирээгүй юмаа.. Хөгжилтэй бас сайхан хамт олон шүү.. Надаас бусад нь солонгос хэлэндээ галзуу гэж жигтэйхэн.. Би л хичээлээ сайн ойлгохгүй их пакталнаа хэхэ

Бид 3 замдаа дүрсгүйтсээр л байлаа даа

 

 

Манай докторт сурдаг ах.. Хамгийн түрүүнд явжаагад амрах газар ирээд биднийг хүлээж байгаа нь. Цаад талд нь сууж байгаа буурал толгойтой, малгай өмсчихсөн 2 манай Багш нар.. Малгай өмчихсөн багш нь сахилгагүй гэж жигтэйхэн. Яг л жаахан хүүхэд шиг модны цаанаас гэнэтхэн гарч ирээд л биднийг айлгаад л хэxэ

 

 

 

Ингээд бид нэгэн уулын орой дээр гараад ирлээ.. Хоол идэх ч хол байна даа. Өлсөж байна гэж..

Түрүүлж ирсэн хэд маань бушуухан шиг зургаа даруулсан нь.. Сэргэлэн байгааз кэкэ

Зарим нэг нь ядарсандаа унтаж байх шиг байна хэхэ.. (Баярмааг хараа)

 

 

 

 

 

 

Намайг биш миний ард харагдаж байгаа Бусан хотын нэгээхэн хэсгийг хараарай.. Хэв маяг төрхөөрөө ерөнхийдөө бүх л хотууд нь их төстэй... Яг л манай 5 давхар 9 давхар байшингууд болон гэр хорооллууд аймаг бүрт байдаг шиг. Ингээд л аялалаа цааш нь үргэлжлүүлээд. Гое байсан шүү. Зарим газар нь яг манай Цэцээ гүн лүү явдаг замтай төстөй. Яг л монголдоо аялаж байгаа юм шиг байсан шүү.. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энд ч бас сайхан байгаль зөндөө байдаг шүү.. Заримдаа эдний хөгжлийг тэр чигээр нь монголдоо аваачаад тавьчихмаар санагддаг шүү.. Эд нараас сурах юм ч их бий авах юм ч бий.

 

 

 

 

 

 

 

 

 

Замдаа бас нэгэн кадр даруулсан сайхан зураг гарчээ.. Энэ хэдэн зургуудийг олж аваад л шууд хийчлээ дээ..

 

 

Ёо хоол үнэртэж байна.. Ямaр их яваа вэ бид чинь.. ойрд ингэж явган аялалаар яваагүй хөл өвдөж байна гэж жигтэйхэн.. Хоол ямар сайхан харагдаж байнаа..

Xурдхан шиг идэх минь. Нээрээ анх удаагаа л эдний макколи гэдэг архий нь ууж үзлээ. Өнгө нь л цагаан болохоос яг л манай барашк байна шүү.. Хэд хэд гуд гуд залгилаад авсан чинь архи сайн уудаг болоод явчлаа шүү.. Өөрсдөө болохоор макколигоо 2 аягыг уусан уу үгүй юу час улаан болцгоочих юм инээдтэй хэхэ...

За ингээд манай аялала өндөрлөх гэж байна даа.. Хоол дууссан гэнэ хөл волеобол тоглоно гэнэ дээ.. Залуус ни тоглож үлдээд охид нь гэрийн зүг МАРш!!!!!!

Сэтгэгдэлүүд:

1. bi_banjig | 2008-11-06 09:12:32
"Нээрээ анх удаагаа л эдний макколи гэдэг архий нь ууж үзлээ. Өнгө нь л цагаан болохоос яг л манай барашк байна шүү.. Хэд хэд гуд гуд залгилаад авсан чинь архи сайн уудаг болоод явчлаа шүү.. Өөрсдөө болохоор макколигоо 2 аягыг уусан уу үгүй юу час улаан болцгоочих юм инээдтэй хэхэ..." өөөөө чи боль л доо, хаа явсан газраа л...
бусдыг нь бич л дээ...
2. Дүрсгүйхэн | 2008-11-08 23:06:27
Bi yasan yum be??? Tend bolson yumaa l bichsen keke za yahab daraa l busdii ni bichneee .. Ug ni sojug ni ch uuj uzeegui l yabna shuu dee..
3. Ojuu (зочин) | 2008-11-25 11:11:00
Chinii blogt morilson chin neg l tanidag tsarai. Chi Narantuyagiin duu mun uu esvel anduurch bna. Ih goe blog bna Amjilt husie
4. Дүрсгүйхэн | 2008-11-25 11:18:49
Oo bi bish bainaaa KK Bayrlalaa Ojuu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Сээгийчиддээ баярлалаа