Эрдэнэшишийнхээн гэж!!!

Муусайн солонгосчуудад хулхидуулна чинээ санаагүй явсан миний Монголын 14 залуус..

Эрдэнэшиш хурааж мөнгө олох гэсэн биш  ㅠ.ㅠ

Хаширахын дээдээр хаширлаа даа. Хүүе манай эрдэнэшишийнхээн сайн уу??

Би өнгөрдөг зун Сөүл орж найз залуутайгаа хамт 2 сарыг өнгөөрөөдөг баатар боловоо.. Тэгээд ажил хийж сургалтынхаа төлбөрийг олох санаатай mglclub.cом руу ороод л ажлын зар хайгаад л нилээн хэдэн хоногийг элээж нилээн хэдэн газар луу залгалаа шүү..Буудал, угаалга, гэр нүүлгэх гэсэн ажлууд яасан ч их юм дээ. Санаанд таарчих юм олдкум.

Эхлээд нэг оффисс-ийн газар луу ярилаа. Ирээд уулз гэнэ. Цаг гаран метро автобус гэсээр байжийж нэг юм хүрч очлоо.. Тэгсэн өөдөөс 50 мянгыг зуучилсаны хөлс гэж авнаа. Харин тэр газар чи хэдэн ч өдөр ажиллаж болно. Дарга нь чамайг нэг өдөр ажиллуулчихаад баярлалаа ахиад ирээд хэрэггүй ээ гээд өдрийн чинь хөлсийг өгөөд явуулчихаж ч болно, удаан ажиллуулж ч болно. Тэр асуудал бидэнд хамаагүй гэнэ шүү.. Зо доо ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад л буцсан нь өлзийтэй бололтой.. Би 50-ийг өгөөд нэг өдөр ажиллаад 30-ийг аваад явах болуул яахым айн? Магадгүй ингэж ашиг олдог байгууллага байхыг ч үгүйсгэхгүй гээд л нэг л хашир хүн хаширлаад гэрийн зүг явлаа.. 2 долоо хоног өнгөрлөө.. Уур ч хүрэх шиг. Сөүл гэдэг чинь ийм новшийн газар байсиймуу.. Бусан дахь ажлаа хийгээд явжаахгүй гээд л өөрийгөө хараан хараан mglclub-ээсээ ажлаа үргэлжлүүлэн хайлаа..

Гэтэл эрдэнэшиш хураана. Яг 18 хоног амралтгүй өглөө 5-с өдрийн 2 цаг хүртэл. Эмэгтэй нь өдрийн 65000, эрэгтэй нь 70000 байлуу 80000 байлуу.. Ийм зар солонгос оффис-оос тависан байна шүү. Хашрахгүй л шуналтаад уухайн тас бүхнээс урьтаж очно гээд л гүйгээд очдым байгааз дээ.. 18 хоногтоо 65000-аар ажил хийчүүл ч бурзайчихана биз дээ. Бас цаг нь ч их дажгүй, 18 хоногоо дуусгаад дараа нь ахиад сар орчим ажиллаж болно ухааны юм бодоод оффис дээр нь очиж уулзлаа. Сөүлээс жаахан зайдуу хөдөө газар.. Зуучилсаны бас 30000 авна гээд л тэгжийна. За яахав 30 юм чинь 18 хоног ажлаад сая гаранг олчих юм чинь гэж баясаад л бүртгүүлээд л явахаар болов доо..

2008.7.9 -ний өдөр эдний ДУНСӨҮЛ автобустерминал дээр 12 цагаас уулзаад нөгөө газарлуугаа явна гэнэ. Би тэгэхээр нь амарчлаад 2 цагт болгоёо тэгэх үү гэсэн чинь болноо гэнээ.. Манайх яджаахад бас нилээн зайтай.

Тэгээд л 9-ний өдөр 2 цагтаа яваад очсон чинь хэн ч байдаггүй гайхаад нөгөө оффисийн со-руу залгасан чинь бид нар нөгөө газраа ирцэн байнаа.. Чамайг ирэх гэсээр байтал оройтоод энэ хүрэх тосгоны автобус байхгүй болчихно маргааш ир.. Наанаас чинь нэг монгол залуу ирнэ гэсэн гээд утсыг нь өгөөд намайг чинь буцаачдийм байна.. Дургүй ч хүрэх шиг. Тэгэх л байсым бол болохгүй ээ 12-соо л ир гэхгүй дээ

Гэртээ урвуухан царайлсан амьтан хүндээс хүнд цүнхээ чирсээр л орж ирлээ.. Ажлаа тарж ирсэн найз залуу гайхаад л.. Тэгээд нөгөө хамт явах залуутай яриад маргааш нь уулзаад явахаар боллоо..

7сарийн 10. Мэссэнжэрээ асаахийм, нэтэд орохийм, мэссэжээ уншихийм, дуудлага ирэхийм бөөн наадмын уур амьсгал орсон улсууд. Би урвайгаад л хөдөө явлаа гэсэн шигээ..

Нөгөө залуутай холбоо тогтоогоод уулзлаа. Эхнэртэйгээ тийшээ ажил хийхээр явжийнаа. Цөөн хоногт ахуйхан мөнгө олох санаатай. Өөрсдийн хувийн машинтай явжаагаа болохоор бензин энэ тэр гээд хэцүү, нэг хүн ч гэсэн аваад явахад нэг хүний зардал ч бас юуийн гээд л намайг суулгаад бид 3 ч танилцангаа аян замд гарлаа шүү..

Сайхан байнаа.. Дардан хар замаар сүнгэнүүлээд л.. Ганвонду Ёнворь гэдэг газар юм байна..

Ийм л их сүлжилдсэн газраар яваад л байлаа.

Бидний очсон газар. 강원도 영월구 하동면.

Нилээн хайж байж очих ёстой газраа хүрлээ..Ийм л сайхан гол устай газар ирсэн дээ. Би гэж нэг амьтан хөдөө иржийж цав цагаан палажтай солих хэдэн хувцас хөнжил гудсаа хийсэн цүнхээ бариад машинаас буусан чинь өмнөх өдөр ирсэн бөөн бөөн монголчууд байнаа.. Ичингүйрэн балайрсаар охидуудын өрөөг заалгаж аваад өрөөндөө орж байраа эзлээд төвхнөж авлаа..

Манай залуусыг хараачээ. Хоолныхоо загасыг барьж байгаа нь:

Бидний байрласан 2 давхар хаус. Байрны хувьд ч ярилт байхгүй сайхан байсан шүү.

Энд надтай нийлээд 14 монгол 7 эмэгтэй 7 эрэгтэй дээр нь 4 солонгос ахимаг насны эрчүүд болон биднийг зуучлаж авчирсан со,  нэг Вьетнам залуу байнаа..

Орчныхонтойгоо танилцлаа. Хамгийн ахмад нь Эрка эгч 87-93 оны хооронд юмуу гэмээр охин хүү 2тойгоо, 30 эргэм насны эхнэр нөхөр 2, за тэгээд үлдсэн хэд нь 80-90 оны хэдэн үеийн оюутан залуус байнаа. (Хараар байдаг хэдэн хүн байсан). Сайхан танилцацгаагаад хоол цайгаа идэж ууцгаагаад ярьж хөөрөлдлөө.. Сайхан байгальтай сайхан газар байнаа.. Ажил 2 хоногийн дараа бүтэнсайны өглөө эхлэнэ гэнэ. Яах гэж ийм эрт дуудсаныг бүү мэд.. Бид хэд 2-3 хоног сайхан яг л зусланд байгаа аятай сайхан л байцгаалаа.. Эрка эгч маань ээжийнхээ үүргийг гүйцэтгээд л хүүхдүүд бидэндээ хоол унд хийж өгөөд л..

Вьетнам залуу маань со ах нартаа хоолы нь бэлдээд л..Нөгөөдүүл нь ч бас даварцсан хоол хий МИАТ(вьетнам залуугийн нэр)-аа гээд л..

7 сарын 11-нд нь манай найз залуу намайг эргэж ирээд л хихи ёстой гоё байсан шүү..

7.12-нд. Битүү хувцас өмсөхгүй бол хөл гараа урна амьтан хорхойд идүүлнэ гэнээ. Яанаа хар халуунд гээд шорт майктай ирсэн шүү дээ.. Зах явах хүмүүст хувцас захия даа. Хэсэг залуус маань машинтай ирсэн залуутай хамт зах явлаа. Хоол хүнс авчирангаа захисан юмуудыг маань авчрана гэнэ.. Ихэнх нь шорочкон цамц, би юугаараа дутахав бас нэгийг биеийн тамирын өмдтэй хамт захиж авчрууллаа.. Яг л эдний тарайн талбайн авгай, эмээ нараас дутахааргуй болсон шүү кэкэ..

Энэ ногоон уутаар нь нүүрээ бүтэн ороож аваад л эрдэнэшишээ түүнэ дээ.. Бороо орж байхад утсаараа авсан зургууд.. Өнөөдөр л нэг юм Сөүлээс карт уншигч нь ирээд..

Эрдэнэшиш гэдгийг чинь хурааж үзсэн болохоос одоо хүртэл идэж үзээгүй байдаг би нээрээ тэнэг хүн юмаа.

7.13-ний өглөө ажилд гарах боллоо. Цаг 4.00 болж байна. Хальт жаахан юм идэх хүмүүс нь идээд идкү хүмүүс нь идэхгүй тэгсгээд л 5 дөхүүлээд шижигнэсэн 13 залуус (Эрка эгч гал тогоогоо хариуцан үлдэв), биднийг зуучлаж өгсөн со, бусдын хамт ажилдаа гарлаа даа..

Ийм эрдэнэшишнүүдийг тууж шуудайлаад л газар ингээд л асгачихна, Тэгээд нөгөөхий нь охид бид чинь уутлана дааа.. Ёо бодсон чинь шууд нуруу өвддөг байна шдээ кэкэ

Эрдэнэшиш гэдэг чинь ийм том модноос гардаг мөртөө нэг модноос нэг л гарах юм. Сайн боловсроогуй болоод л тэр юм шиг байгаам. 2 гарч ирсэн мөртөө нэг нь хэт жижиг гээд туулгэхгүй байна лээ.. ий ий бөөн шавж хорхойнууд байгаам чинь. Бас зулгааж авахад их хэцүү.

Бороо оруул амрана гэсэн болзолтойгоор эрдэнэшишийн модон дундуур яваад л эрдэнэшишээ түүж өглөө дөө.. Ингээд л эрдэнэшиштэй танилцсан минь энэ. Нэг хэсэг талбайн эрдэнэшишүүдийг түүж дуусах тэр үед бороо орж эхлэв. Амаръя гэсэн чинь овоолоод хаясан эрдэнэшиш дороо муудна бушуухан уутлана гээд л 20, 20-иор нь боогоод л байлаа боогоод л байлаа, түүхээсээ илүү цаг зарцуулдаг ярвигтай ажил байлаа.. Ширүүн усан бороо ороод л бүүр нороод даараад нэг л бишээ кэкэ..

Эрдэнэшишийн талбай. Эхнээс нь хурааж дуусахад нэг нь эрдэнэшишийн модийг сүхдэж унагаана. Миний бодлоор нэг наст ургамал юм шиг байгаам.

Дарга нар зүгээр өдрийн эрт дээр нар байхгүй дээр ажлаа хийж дуусгая гээд л байхым.. 12 цаг боллоо ёо ашгүй нэг талбай дуусчлаа ингэж их бороо орж байгаа юм чинь одоо амрах байлгүй дээ тэ гэж бодож байтал үгүй шүү ажил дуусаагуй байнаа хөө дараагийн талбай руу марш гэдийм байна доо.. Бид нар тэртээ тэргүй 2 цагт ажлаа дуусгах юм чинь өдрийн хоолоо идкү гүрийчий гэж ярилцаад явлаа. Бороо орсоор л.. Ингээд дараагийн талбай дээр ирээд энэ удаад охидууд нь эрдэнэшишээ 20,20-иор нь боогоод эрчүүд нь эрдэнэшишээ тууж шуудайлаад бидэн дээр авчирахаар тохирон ажлаа хийцгээлээ. Боож гүйцэхгүй охид бид залуусаа удаан л даа нуруу тасарлаа шүү дээ гээд л гонгиноод л. 2 цаг ура бидний хийх ёстой ажил дуусчихлаа.. Гэдэс өлсөж байна хурдан явцгаая гэсэн чинь

- Юу яриад байгаам бэ? 2 цаг гэж хэн цаг заасан юм өдөрт 3 машин гаргах ёстой тэгтэл та нар ганцыг ч гаргасангүй шүү дээ.. Хоолоо идчихээд ирж ахиад хий гэнэ.

-Бид ч бас яаж мөчөөгөө өгөхөв дээ.. Баахан маргалдлаа. Тэгээд ямарч байсан ахиж үргэлжлүүлж хийж чадку энээ тэрээ гээд гэртээ очиж хоолоо идсэн болоод ахиад бид яахаа шийдэв.. Тэгээд захиралтай нь ийн ярилцав

-Бид нар өдөрт 2 машин гаргаяа.. Тэгэж чадуул бидэнд эр эм гэлтгүй өдрийн 85000-ийг авна гэсэн чинь

-Та нар чадах юмуу? Чадна гэвэл тэгэеэ.. Гэхдээ өнөөдөр ядаж нэг машинаа дуусгах ёстой. Нэг машинд 1200 боодол эрдэнэшиш ордог. Та нар дөнгөж 900-г хийсэн байнаа энийгээ дуусга гэв

-Тэгэе өнөөдөр бид нар дуусгая тэгээд маргаашнаас эхлээд бугдийн цалинг 85000-р бодоорой гээд бид нар өдрийн 4 цагт ажилд ахин гарахаар болов. Хоорондоо бугд сайн ажиллана шүү маш хурдан хийгээд дуусгая гээд л өдрийн 85000-ийн төлөө ахиад ажиллах боллоо..

За тэгээд 4 цагаас эхлээд хамаг хурдаараа ажиллаад ажиллаад оройн 9 цагийн үед бид 1300 гаран боодол эрдэнэшишийг хураан боож багласан байлаа.. Өө тийм нэг боодол (20ш) эрдэнэшиш 10000 воний үнэтэй бөгөөд замын хүмүүс маш их авч байсан юм шүү..

Тэгээд бас л машин дээрээ ачна гэнээ.. 20 ш эрдэнэшиш удаан зөөх тусам аймар хүнд болж байлаа.. Ингээд нэг машин дээр 1200 боодол эрдэнэшиш ачих гэж 3  орчим цаг зарцуулсан гээд боддоо.. 11.30-ийн үед бүгд ажлаа дуусгасан боловч маргааш 2 машин гаргаж чадахгүйгээ ухаарцгаасан юм.  За ингээд л бөөн хэрүүл шүү.. Бид энийг чинь чадахгүй бидэнд тэр анх өгсөн 30000 вон, энэ хүртэл ирсэн унааны зардал өг гээд л анх зуучлаж өгсөн со-д уурлалаа..

Захиралтай нь уулзсан чинь амлалт бол амлалт. Би цаг заагаагуй ээ. Тэр зуучлуулсан солонгостойгоо яриа. Би та нарт ямар ч мөнгө өгч чадахгүй харин ч байраа зээлдүүлж байлгасан одоо эндээс яв. Аль эсвэл хоносон мөнгөө төлөөрөй гэдийм даа.. Ёо ёстой бөөн бөөн миний чинийгүй уур хилэнгүүд энэ тэрүүгээр сэлгүүцдийм байгааз дээ.. Шөнөжингөө бид хэд уулаа даа харин ч нэг. Со-нууд сөнөөсөй билээ..Хэдүүлээ энэ талбайг нь шатаая, гэрий нь шатаая, зодоё, ёо арай ч дээ хайран мөнгө, хайран цаг хугацаа гэсэн үгсүүд энд тэнд сонсогдсоор..

Эд нарын барлаг болоод яваа бид хөөрхий..

Ингээд л өглөөний 5- 6 цагийн хооронд юм хумаа цэгцлээд л бүгд сөүлийн зүг зүглэсэн дээ.. Ингээд л бүхэл бүтэн 14 шижигнэсэн монгол залуус маань юу юугүй хулхидуулчдийм даа хихи..

Би ч яахав дээ дараагаар нь ажлын бээлийний үйлдвэр олж аваад 14 хоног ажиллаж 400000-ийг л олж авсан даа. Энэ тухай дараа бичнээ. Бас л сонирхолтой кк..

Зургаа оруулцан шүү... Аймар болсон байгааз хэхэ

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-11-15 01:37:45
за харнааа зурагыг чинь за юу
2. Дүрсгүйхэн | 2008-11-15 16:42:59
Hehe ireh negdehed minii utasnii orolt irne genee tegheer zurgaa tabinaa amajinka.. Neree bayrlalaa hehe.. Ene sitaa odoo yaj yanzlah be buur gachin bolgood haychlaa nadad yanzalj ogch chadah uu??
Tuslaach
3. Hosoomn | 2008-12-12 01:17:34
HI nz n unshaad ineeed hureed suujbn bid hed goe bsn daanch mungu avch chadgui kk.mungu avch chadaagui ch nz n setgel hNGluun bdiishuu kk.bid hed goe bsn shu kk
4. Hosoomn | 2008-12-12 01:18:19
hangaluun shu
5. Дүрсгүйхэн | 2008-12-12 20:31:55
Yaag uneen Hosoo.. Tegeed aimar surhii naizuud bolood l hehe.. Manaih ruu barag l bugd irne l gesen odoo hurtel baidagguiee.. Utsaar yariad l zugeer uchirgui sanasan ene ter ochloo barilaa l gehiim irdeg ni neg ch baihgui shuuu..
6. Zulaa (зочин) | 2008-12-12 21:16:12
Hi. Uneheer dursgaltai yum bichsen bna. Erdene shish huraahaar yawsandaa haramsahgui bgaa. Nohorteigoo 2-uulaa 100.000-r 3 saihan amarchihaad irsen gej bodood l setgel oodrog bga shdee. Baigali ni bol goyo l gazar bsan. Gol deer ochij zagas bariad l huiten usan boroonoor erdene shish huraagaad l...
Manai mongol zaluuchuud bol ajliig yaj hiidgiig uzuulj ogson l doo daanch mongo awch chadaagui l bolohoos.
Ih dajgui bolj amjilt husie
Ariukadaa. Fighting
7. Zulaa (зочин) | 2008-12-12 21:16:12
Hi. Uneheer dursgaltai yum bichsen bna. Erdene shish huraahaar yawsandaa haramsahgui bgaa. Nohorteigoo 2-uulaa 100.000-r 3 saihan amarchihaad irsen gej bodood l setgel oodrog bga shdee. Baigali ni bol goyo l gazar bsan. Gol deer ochij zagas bariad l huiten usan boroonoor erdene shish huraagaad l...
Manai mongol zaluuchuud bol ajliig yaj hiidgiig uzuulj ogson l doo daanch mongo awch chadaagui l bolohoos.
Ih dajgui bolj amjilt husie
Ariukadaa. Fighting
8. Zulaa (зочин) | 2008-12-12 21:16:12
Hi. Uneheer dursgaltai yum bichsen bna. Erdene shish huraahaar yawsandaa haramsahgui bgaa. Nohorteigoo 2-uulaa 100.000-r 3 saihan amarchihaad irsen gej bodood l setgel oodrog bga shdee. Baigali ni bol goyo l gazar bsan. Gol deer ochij zagas bariad l huiten usan boroonoor erdene shish huraagaad l...
Manai mongol zaluuchuud bol ajliig yaj hiidgiig uzuulj ogson l doo daanch mongo awch chadaagui l bolohoos.
Ih dajgui bolj amjilt husie
Ariukadaa. Fighting
9. Дүрсгүйхэн | 2008-12-12 23:48:15
Kk Zulaa bayrlasan shuu. Yag unen shuu. Sain suuj baina uu? Bi oshoo gants 2 zurag oruulah geed l ooriinhoo absan
10. BB (зочин) | 2009-01-14 13:34:30
Chi ch yostoi aldag ohin yumaa!!! Neeree chinii niitlesen buhniig unshih goy baidag shu!!! kkk
11. Дүрсгүйхэн | 2009-02-10 09:19:29
BB bayrlalaa niitlelee udaan gegch ni tabij baigaad jaahan orshoono biz dee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Сээгийчиддээ баярлалаа